Харагдах байдал болон хүнийг зугаацуулж, хөгжөөж чаддагаараа бусад тэжээвэр амьтдаас ялгардаг тоть нь урлагийн бүтээл гэлтэй олон өнгө алгалсан байх нь бий. Хамгийн хачирхалтай нь тэднийг сайн арчилж, халамжилвал 80 гаруй жил амьдрах боломжтой байдаг гэнэ. Хүний хэлж, ярьж байгааг амархан тогтоож, дагж, дуурайхдаа тэдэн шиг авъяастай амьтан гэж өөр үгүй. Тиймээс хүүхэд болон тотьны хажууд элдэв янзын хараал, болж бүтэхгүй үгс аль болох хэлэхгүй байх хэрэгтэй юм. Мөн хүүхдэдээ тор руу гараа хамаагүй хийж болохгүй гэдгийг анхааруулж, хэлж өгөх хэрэгтэй бөгөөд эс бөгөөс тэд хүүхдийн тань хурууг хазаад авч мэдэх сахилгагүй нөхдүүд гэдгийг мартаж болохгүй.
тоть тэжээхэд анхаарах хүчин зүйлүүд байна: • Шувууны үүр, тор • Үүрэн дэх хэрэгслүүд - Аяга - Хонуур /Шувууны суудал/ - Тоглоомууд • Шувууны идэш тэжээл - Зориулалтын хоол - Найруулсан хүнс - Үр тариа • Нэмэлт тэжээл - Жимс, ногоо болон уургууд - Эрдэс /чулуу, элс/ - Үр тариа иддэггүй шувуунд зориулсан тэжээл • Дасгал сургуулилт - Ууланд гарах - Тоглох - Хооллох - Усанд оруулах
Toti tejeeh hundreltee tal ni yu bol.
ReplyDelete