Skip to main content

Posts

Тоть тэжээх

Харагдах байдал болон хүнийг зугаацуулж, хөгжөөж чаддагаараа бусад тэжээвэр амьтдаас ялгардаг тоть нь урлагийн бүтээл гэлтэй олон өнгө алгалсан байх нь бий. Хамгийн хачирхалтай нь тэднийг сайн арчилж, халамжилвал 80 гаруй жил амьдрах боломжтой байдаг гэнэ. Хүний хэлж, ярьж байгааг амархан тогтоож, дагж, дуурайхдаа тэдэн шиг авъяастай амьтан гэж өөр үгүй. Тиймээс хүүхэд болон тотьны хажууд элдэв янзын хараал, болж бүтэхгүй үгс аль болох хэлэхгүй байх хэрэгтэй юм. Мөн хүүхдэдээ тор руу гараа хамаагүй хийж болохгүй гэдгийг анхааруулж, хэлж өгөх хэрэгтэй бөгөөд эс бөгөөс тэд хүүхдийн тань хурууг хазаад авч мэдэх сахилгагүй нөхдүүд гэдгийг мартаж болохгүй.  тоть тэжээхэд анхаарах хүчин зүйлүүд байна: • Шувууны үүр, тор • Үүрэн дэх хэрэгслүүд - Аяга - Хонуур /Шувууны суудал/ - Тоглоомууд • Шувууны идэш тэжээл - Зориулалтын хоол - Найруулсан хүнс - Үр тариа • Нэмэлт тэжээл - Жимс, ногоо болон уургууд - Эрдэс /чулуу, элс/ - Үр тариа иддэггүй шувуунд зориулсан тэжээл • Дасгал сургу...
Recent posts

нохой тэжээж буй залуусд

1. Нохой хэтэрхий их хоол өгч болохгуй 2. Нохойндоо чихэрлэг зүйл өгсөнөөр үнэртэх нь муу болдог 3. Нохойндоо түүхий мах юмс өгвөл гэдэс нь хорхойтож өт үүрлэнэ 4. Болвол нохойтоогоо зугаацаж байх хэрэгтэй 5. Нохойг 7-хоногт 2удаа усанд оруулвал сайн, Нохойнд зориулсан тусгай ШАМПОО байдаг 6. Нохойндоо өдөрт 3 удаа хоол өгвөл сайн ядахнаа өглөө орой 7. Нохойндоо та Вакцин хийлгэ  8.Нохой үсийг нь байнга самнаж байх хэрэгтэй учир нь үс нь унахгүй 9. Нохой үсийг нь авах хэрэггүй маш их нарийн авах хэрэгэй байдаг 10. Нохойгоо салхинд гарга болж өгвөл өдөр болгон

загас тэжээхийн ашиг тус

Аквариум нь орчныг гоё сайхан харагдуулаад зогсохгүй өөр олон талын ач тустай. Өнөөдрийн бидний завгүй, стресстэй өдөр дутамын амьдралд эмгүй эмчилгээ л гэсэн үг. Ажил төрөл, мөнгө төгрөг, үл ойлголцол гэх мэт олон зүйлсээр бид өдөр болгон бөмбөгдүүлж байдаг. Энэ нь нойргүйдэлт, мэдрэлийн ядаргаа, сэтгэл гутрал болон хувирдаг. Харин эрдэмтдийн судалгаагаар хүн усан доторх дүр зургийг ажиглах үед эндорфин хэмээх гормоны төвшин нэмэгддэгийг тогтоожээ. Энэ нь хүнийг жаргалтай байгаа мэт мэдрэхэд тусалдаг гормон юм гэнэ. Энэ гормон нь хүний ядаргааг тайлж, цусны даралт бууруулж, сэтгэлийн зовиур шаналгааг арилгах нөлөөтэй. Мөн хүүхдэд ямар сайн нөлөөтэй вэ Хүүхдийн төвлөрөх чадварыг нэмэгдүүлнэ, тайвшруулна мөн аквариумтай өрөөнд хүүхэд тайван бөх унтдаг. Хууч өвчтэй настай хүмүүст харин Архаг хууч өвчтэй, өвчин намдаах эм байнга хэрэглэдэг хүмүүст зарим нэг ховс, өвчин намдаах эмийн нөлөөнөөс илүү үйлчилгээ үзүүлж чаддаг байна.

Туулай

Тэд бол яах аргагүй энэ дэлхийн хамгийн өхөөрдөм хөөрхөн амьтад юм. Тийм ч учраас энэ жагсаалтыг тэргүүлсэн биз ээ. Туулайг жижиг хэмжээтэй хайрцаганд байлгах нь тохиромжтой бөгөөд хөвсгөр зөөлөн үсийг нь элж, тэврэх нь ямар ч хүнд тааламжтай мэдрэмжийг төрүүлдэг байна. Лууван идэхээс гадна бусад төрлийн хүнсний ногоо болон жимс иддэг гэнэ. 7 хоногтой 1-2 удаа усанд оруулж, үсийг  нь сойзоор зөөлөн үрж, угаагаарай. Харин туулай нь дунджаар 7-10 жил амьдардаг байна.
дэлхий дээрх хамгийн хөөрхөн муурнууд #2
дэлхий дээрх хамгийн хөөрхөн муурнууд #1