Skip to main content

Posts

Showing posts from November, 2017

нохой тэжээж буй залуусд

1. Нохой хэтэрхий их хоол өгч болохгуй 2. Нохойндоо чихэрлэг зүйл өгсөнөөр үнэртэх нь муу болдог 3. Нохойндоо түүхий мах юмс өгвөл гэдэс нь хорхойтож өт үүрлэнэ 4. Болвол нохойтоогоо зугаацаж байх хэрэгтэй 5. Нохойг 7-хоногт 2удаа усанд оруулвал сайн, Нохойнд зориулсан тусгай ШАМПОО байдаг 6. Нохойндоо өдөрт 3 удаа хоол өгвөл сайн ядахнаа өглөө орой 7. Нохойндоо та Вакцин хийлгэ  8.Нохой үсийг нь байнга самнаж байх хэрэгтэй учир нь үс нь унахгүй 9. Нохой үсийг нь авах хэрэггүй маш их нарийн авах хэрэгэй байдаг 10. Нохойгоо салхинд гарга болж өгвөл өдөр болгон

загас тэжээхийн ашиг тус

Аквариум нь орчныг гоё сайхан харагдуулаад зогсохгүй өөр олон талын ач тустай. Өнөөдрийн бидний завгүй, стресстэй өдөр дутамын амьдралд эмгүй эмчилгээ л гэсэн үг. Ажил төрөл, мөнгө төгрөг, үл ойлголцол гэх мэт олон зүйлсээр бид өдөр болгон бөмбөгдүүлж байдаг. Энэ нь нойргүйдэлт, мэдрэлийн ядаргаа, сэтгэл гутрал болон хувирдаг. Харин эрдэмтдийн судалгаагаар хүн усан доторх дүр зургийг ажиглах үед эндорфин хэмээх гормоны төвшин нэмэгддэгийг тогтоожээ. Энэ нь хүнийг жаргалтай байгаа мэт мэдрэхэд тусалдаг гормон юм гэнэ. Энэ гормон нь хүний ядаргааг тайлж, цусны даралт бууруулж, сэтгэлийн зовиур шаналгааг арилгах нөлөөтэй. Мөн хүүхдэд ямар сайн нөлөөтэй вэ Хүүхдийн төвлөрөх чадварыг нэмэгдүүлнэ, тайвшруулна мөн аквариумтай өрөөнд хүүхэд тайван бөх унтдаг. Хууч өвчтэй настай хүмүүст харин Архаг хууч өвчтэй, өвчин намдаах эм байнга хэрэглэдэг хүмүүст зарим нэг ховс, өвчин намдаах эмийн нөлөөнөөс илүү үйлчилгээ үзүүлж чаддаг байна.