Skip to main content

Posts

Showing posts from October, 2017

Туулай

Тэд бол яах аргагүй энэ дэлхийн хамгийн өхөөрдөм хөөрхөн амьтад юм. Тийм ч учраас энэ жагсаалтыг тэргүүлсэн биз ээ. Туулайг жижиг хэмжээтэй хайрцаганд байлгах нь тохиромжтой бөгөөд хөвсгөр зөөлөн үсийг нь элж, тэврэх нь ямар ч хүнд тааламжтай мэдрэмжийг төрүүлдэг байна. Лууван идэхээс гадна бусад төрлийн хүнсний ногоо болон жимс иддэг гэнэ. 7 хоногтой 1-2 удаа усанд оруулж, үсийг  нь сойзоор зөөлөн үрж, угаагаарай. Харин туулай нь дунджаар 7-10 жил амьдардаг байна.
дэлхий дээрх хамгийн хөөрхөн муурнууд #2
дэлхий дээрх хамгийн хөөрхөн муурнууд #1 
дэлхийн хамгийн өхөөрдөм нохой По<3  
та бүхэнд миний блог таалагдасан бол өдөр бүр зочилж байгаарай бас байнга зөвлөгөө мэдээ оруулж байна.асуух зүйл байвал асуугаарай

Facebook-ийн хамгийн алдартай нохой

Дэлхийг тэр чигт нь байлдан дагуулсан Facebook сvлжээний хамгийн алдартай нэгэн нохойтой таныг танилцуулъя. Энэ єхєєрдєм бяцхан оршихуйн нэрийг Бу (Boo) гэдэг. Даяан дэлхий “Facebook-чид” зєвхєн Бу-гийн шинэ зургуудыг vзэж, сэтгэлийн таашаал авахын тулд тvvний хуудасруу єдєрт сая саяараа ордог байна. Энэхvv нохой бол vнэхээр бусдаас тэс єєр бєгєєд хараагаа салгахын аргагvй хайр татам амьтан ажээ. Хvvхэлдэй шиг хєєрхєн охин гэдэг шиг л тоглоом шиг єхєєрдєм нохой юм. Тvvний зургийг анх харсан хvн тоглоомон нохойноос ялгах нь юу л бол. Ингээд дэлхийн хамгийн хєєрхєн нохой гэж хэлж болохоор хайр татам Бу-гийн зургуудыг ажиж ажлын алжаал ядаргаагаа тайлж, толгойд эргэлдэх тvмэн бодлын гинжээ тvр ч болсон таатай мэдрэмжээр таслахыг санал болгож байна.

Шинээр муур тэжээх гэж буй болон МУУРАНД ХАЙРТАЙ хүн бүхэнд

. Хариуцлага   Амьтан бол зүгээр нэг уйдсан үедээ аваад уйдаагаа гарахаар гаргаад хаядаг тоглоом биш! Хүнтэй л нэгэн адил бүхэл бүтэн амь. Нэгэнт л тэжээхээр шийдсэн бол үхэн үхтэл нь хайрлаж халамжлах ёстой. Шийдвэрээ гаргахаасаа өмнө ямар ч тохиолдолд хариуцлага үүрэхэд бэлэн  эсэхээ сайтар бодож үзэх хэрэгтэй. Мөн гэр бүлийнхээ гишүүдтэй тэжээх эсэхээ заавал зөвлөлдөх хэрэгтэй.  2. Бэлтгэл Ямар ч бэлтгэлгүй муураа тэжээхээр авсан бол эхний өдөр бие засахаас эхлээд л асуудал ундарна шүү. Тиймээс тоглоом, ор гээд олон зүйлс авах боломжгүй бол ядаж л бие засах элсийг нэн тэргүүнд бэлдэж өгөх хэрэгтэй шүү. 3. Хамгаалалт  Хайртай муужгайгаа эрсдэлд оруулахгүй нь тулд түүнд зориулсан өөрийнхөө гэрийн хаяг, утасны дугаар болон муурынхаа нэрийг бичсэн хүзүүвч хийж зүүлгэж өгөөрэй. Ямар нэгэн байдлаар алга болсон бол олсон хүн нь чамтай холбоо барихад их тус хүргэх болно 4. Амьтны эмчтэй уулзах Муурынхаа эрүүл мэндийн төлөө үрчилж авсан муураа заавал амьтны эмчид ү...

Нохой тэжээхийн ашиг тус

Айл гэрт тэжээвэр амьтан байх нь тухайн айлд найрсаг эвтэй харилцаа, халуун дулаан уур амьсгал авчирдаг. Таны хайртай амьтан нөгөө талаар таныг зүрхний шигдээс өвчнөөс хамгаалж байдаг. Гэхдээ энэ нь та ямар төрлийн амьтан тэжээх, амьтантайгаа хэрхэн харилцаж буйгаас хамаардаг байна. АНУ-ын зүрхний үйл ажиллагаа судлалын хүрээлэнгийнхний хийсэн судалгаагаар, ямар ч амьтдаас илүү нохой тэжээдэг хүмүүсийн эрүүл мэнд илүү сайн буюу нохой эзнийхээ эрүүл мэндэд сайнаар нөлөөлсөн, зүрхний шигдээсээр өвчлөхөөс хамгаалсан дүн гарчээ. Нохой яагаад эзнийхээ эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг вэ? Нэг шалтгаан нь, эрүүл мэндийн хувьд харьцангуй сайн хүмүүс нохой худалдаж авах тохиолдол элбэг байдаг. Мөн, нохой хүний амьдралыг илүү идэвхитэй түвшинд аваачдаг. Нохойгоо өглөө орой салхилуулах, дагуулж алхах нь хүний өдөрт гүйцэлдүүлэх ёстой дасгалын хэмжээг хангаж хөдөлгөөний дутагдлаас сэргийлдэг. 5.200 насанд хүрсэн хүмүүсийг хамруулан Япончуудын хийсэн судалгаагаар судалгаанд оролцсон хүмүүс...